Dream Big Photographer B’Z’s

Dream Big Photographer B’Z’s Amazing photos and videos

09/07/2025
"Монголын цэргийн өдөр"Монгол улсын орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр. 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жа...
03/18/2024

"Монголын цэргийн өдөр"

Монгол улсын орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр. 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Дамдины Сүхбаатарын байгуулан удирдсан Ардын цэрэг Хиат хотыг чөлөөлжээ. 1921 оны 3 дугаар сарын 1-нд Монгол Ардын нам байгуулагдаж 3 дугаар сарын 6-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурал хийж Хиагт хотын чөлөөлөх шийдвэр гарсан байна. Улмаар мөн оны 3 дугаар сарын 14-нд Д.Сүхбаатар нийслэл хүрээн дэх Ардын түр Засгийн газарт илтгэсэн байна. Ийнхүү Хятадын гамин цэргийн удирдлагад Хиагт хотыг байлдаангүйгээр өгөхийг шаардахад хариуй өгөөгүй байна. Улмаар жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумьяа нараар удирдуулсан цэргүүд 3 дугаар сарын 17-ны орой Алтанбулагаас хөдөлж Хиат хотыг довтолсон байна. Д.Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу гуравдугаар сарын 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ. Хиагтын орчимд сарнин тархсан хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж, багагүй хохирол учруулсан байна. Үүгээр Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулжээ.

Сүүлд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Маршал Хорлоогийн Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсаны дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгох болжээ.

Харин 2003 оны арван хоёрдугаар сарын 18-нд Монгол Улсын УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.

10/01/2021


Night
09/22/2021

Night

Universal Studios. Harry Potter.
09/20/2021

Universal Studios.
Harry Potter.

Address

San Fransisco, CA

Opening Hours

Monday 9am - 5pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 9am - 5pm
Thursday 9am - 5pm
Friday 9am - 5pm
Saturday 9am - 5pm

Telephone

+14154836255

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dream Big Photographer B’Z’s posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category