05/06/2019
•Зуршил•
Японд зам гарахдаа зам тавьж өгсөн машины жолоочид толгойгоо бөхийж ёслоод аман дотроо #баярлалаа гээд бувтнаад зам гардаг байсан зуршлаа монголд ирээд хаях гэж эхний хэдэн долоо хоног нилээн л юм болов оо...
-Яагаад хаях гэж гэж үү?
Өө тэгээд яах юу байхав эргэн тойрны хүмүүс хараад гайхаад, зарим нь шоолоод байсан юм. Хүмүүст шоолуулмааргүй л байна шдээ тэ 😂
Гэхдээ ямар нэг зуршлаа хаях гэдэг зөв зүйл үү, буруу зүйл үү?
Мэдэхгүй юм.
Бас Баярлалаа Уучлаарай гэдэг үгийг хэтэрхий их ашигладаг болчихсон байх юм гэнэ! Баярлалаа Уучлаарай гэдэг муухай үг биш тийм ээ?
-Яанаа цагаасаа хоцрох нээ уучлаарай
-Төвөг удчихлаа уучлаарай
-Хаалга онгойлгож өгсөнд баярлалаа Бат аа
-Хүлээж байсанд баярлалаа
-Өө дүү минь яах гэсиймбээ чи өөрөө суу суу баярлалаа...гэх зэрэг хэлэх мөч мундахгүй их тэгсэн нэг өдөр найз маань
-Баярлалаа маярлалаа уучлаарай нтр ер нь хэрэггүйшдээ гэж байна.
Би ч гайхаад л хэлэх минь багасаад л ирэв.Тэр өдрөөс хойш хүмүүсийг ч нилээн ажив. Нээрээ л хүмүүс бие биендээ хэлдэггүй тэдгээр үгс. Яагаад хэлдэггүй юм бол? Хаана нуугдаад байна?
Автобусанд нэг эмээ орж ирэв сууж байсан жаал ухас хийж босоод суудлаа тавьж өгнө. Тэгтэл өнөө эмээ маань нэг ч үг ган хийхгүй лагхийтэл сууж орхино.
Энэ мэт зүйлс бол өдөр болгон өрөөлд ч өөрт ч тохиолдоно. Бас нэгнийгээ хэл үггүй мурина. Ядаж ирж амжихгүй боллоо гээд хэлвэл ч...
Өө тэгээд том ч жижиг ч буруу зүйл хийсэн уучлал обсоёооо обсо
Гэхдээ бас их гоё нь манайхан энэ зүйлдээ өөрсдөө бүр дасаад над шиг уурлаж гомдож тунирхахаа ч байж. Бахархууштай ч юм уу хэр баргийн юмыг тоохгүй!
Хүн ер нь орчиндоо зохицож амьдрах ёстой гэдэг. Гэхдээ бас зөв буруугаа ялгаж салгаад эргэн тойрныхондоо үлгэрлэх нь зүйтэй. Баярлалаа Уучлаарай гэдэг зүгээр л нэг үг ч гэлээ үнэхээр хүч чадал ихтэй үг юм шүү. Хэрэгтэй хүнд нь байнга Баярлалаа гээд хэлж л байх хэрэгтэй.
Гүй ээ яахав хэрэггүй нэгэнд нь л дахиж хэлэхээ болихоос биш!!!
Замын өмнө толгой бөхийхөө больсон ч
Баярлалаа Уучлаарайгаа болихгүйээ sorry! Bye👋🏽
Баярласан талархсанаа илэрхийлж сураагүй нь та нарын л дутагдал гэж шийдье.
2019.06.05
Мөхөс би өөрийн өчүүхэн бодлоо л бичив.
#モンゴルでの生活 #56日目