G-Studiomn / Жи-СтудиМН

G-Studiomn / Жи-СтудиМН Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from G-Studiomn / Жи-СтудиМН, Photography Videography, London.

22/02/2026
2 дугаар сарын 18-нд буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б...
20/02/2026

2 дугаар сарын 18-нд буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх, Наро Банчэн Гэгээнтэн болон Элчин сайдын яамны хамт олон Их Британи улсад ажиллаж амьдран, суралцаж буй Монголчууд болон хамтран ажилладаг байгууллагын зочид төлөөллийг хүндэтгэн хүлээн авч сар шинийн золголтыг зохион байгууллаа.

20/02/2026

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх ГАЛ МОРЬ жилийн Сар шинийн золголтыг Монгол Улсын Элчин сайдын яаманд 2 дугаар сарын 18-нд буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын ш...

HAPPY MONGOLIAN LUNAR NEW YEAR!
17/02/2026

HAPPY MONGOLIAN LUNAR NEW YEAR!

22/01/2026

Англи улсын Лондон хотын Kensington Town Hall-д зохиогдсон “Exploring Mongolian Buddhism” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдэл…
Англи-Монгол хэл дээр явагдсан тус арга хэмжээнд Британи дахь Монголчуудын төлөөллөөс гадна, Монголын түүх, шашин, соёл, нийгмийг судалдаг эрдэмтэн судлаачид болон Англид үйл ажиллагаа явуулдаг бусад Буддын төвүүдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцлоо.

2026 оны 1-р сарын 16, билгийн тооллын өвлийн дунд шар хулгана сарын 28-ны билэгт сайн өдөр Англи дахь Монголчуудын хүсэ...
17/01/2026

2026 оны 1-р сарын 16, билгийн тооллын өвлийн дунд шар хулгана сарын 28-ны билэгт сайн өдөр Англи дахь Монголчуудын хүсэлтээр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Монгол Буддизмийн түүх, уламжлал, өв соёлын өнгөрсөн, одоо ба ирээдүй" сэдвээр олон нийтэд зориулсан илтгэл, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Лондон хотын Kensington Town Hall-д Англи, Монгол хэлээр явагдсан тус арга хэмжээнд Британий Монголчуудын төлөөллөөс гадна, Монголын түүх, шашин, соёл, нийгмийг судалдаг эрдэмтэн судлаачид болон Англид үйл ажиллагаа явуулдаг бусад Буддын төвүүдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцлоо. Энэ арга хэмжээг Монгол Будда Төв (Mongolian Buddha Centre) санаачлан зохион байгуулж, Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам дэмжин оролцлоо.
Үндсэн илтгэлийн дараах нээлттэй хэлэлцүүлэгт ирсэн зочид маш идэвхтэй оролцсон бөгөөд, энэхүү арга хэмжээг Монгол зан заншил, Буддын шашны хөгжлийн түүх, одоо болон ирээдүйн талаар цэгцтэй мэдээлэл өгсөн, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн үнэллээ.

31/12/2025

Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайханы Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жилийн ойд зориулж 2025 оны 12 сарын 28-нд Лондон дахь МУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээн дээр тавьсан "МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭ БА БОГД ХААН” сэдэвт илтгэл.

2025.12.28МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНООС ХАМТРАН ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНО...
29/12/2025

2025.12.28
МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНООС ХАМТРАН ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСАНЫ 114 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН “ТҮҮХЭН СЭРГЭН МАНДАЛТ” ЛЕКЦ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жилийн ойд зориулсан “ТҮҮХЭН СЭРГЭН МАНДАЛТ” лекц, хүндэтгэлийн арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Элчин сайдын яаманд зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх үг хэлж Британи, Ирланд болон Европын орнуудаас хүрэлцэн ирсэн Монголчууд болон Британийн Монгол судлаач, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөлд баяр хүргэж талархал илэрхийлсэн бол, арга хэмжээний хүндэт зочид болох Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж болон Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхан нар “МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭ БА БОГД ХААН” сэдвээр илтгэл тавьж, Наро Банчэн гэгээнтэн мэндчилгээ дэвшүүлж, арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголчуудын холбооны тэргүүн Цэрэнбат уулзалтын асуулт хариултын хэсгийг хөтлөн явууллаа.
Мөн уулзалт арга хэмжээг үргэлжлүүлэн энэхүү баярыг тохиолдуулсан Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж 200 орчим зочид оролцов.

2025.12.14Англи улсын Лондон хот дахь Монгол Будда Төв (Mongolian Buddha Centre)-өөс Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулы...
15/12/2025

2025.12.14
Англи улсын Лондон хот дахь Монгол Будда Төв (Mongolian Buddha Centre)-өөс Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25-ны өдрийг тохиолдуулан Лондон хотод зохион байгуулсан номын арга хэмжээ өргөн дэлгэр сайхан боллоо.

2025.8.19 Гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчид, гэрэл зураг үзэх дуртай эрхэм та бүхэнд ДЭЛХИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨДРИЙН ...
19/08/2025

2025.8.19

Гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчид, гэрэл зураг үзэх дуртай эрхэм та бүхэнд ДЭЛХИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨДРИЙН мэнд хүргэе!📸🌏🎞️

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг билээ.

Address

London

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when G-Studiomn / Жи-СтудиМН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to G-Studiomn / Жи-СтудиМН:

Share