Bold Steel

Bold Steel Painter, Designer, Photographer

Адууны мах идэх цаг.Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг. Борцолдоггүй. Хүйтний улиралд биеийн илчээ алдаж хийрхэхээс с...
07/12/2025

Адууны мах идэх цаг.

Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг. Борцолдоггүй. Хүйтний улиралд биеийн илчээ алдаж хийрхэхээс сэргийлдэг илчлэг өндөр, халуун чанарын мах болой. Тос өөх нь амьтан болон ургамлын завсрын бүтэцтэй. Шингэц сайтай. Хөргөж идвэл илүү тохиромжтой.
Бага хэмжээгээр цагаан гаа, сармис, улаан чавгатай зөөлөн галаар чанаж шөлийг уувал ханиадны эсрэг болон биеийн дархлаа дэмжих сайн талтай.
Аль болох дангаар нь хэрэглэвэл эмчилгээний ач холбогдол нь өндөр. Давс их агуулдаг. Давсгүй чанаж, ихдүүлэхгүй идэхэд идэр 9-ийн хүйтний гол хоол. Зуны халуунд хэрэглэдэггүй ба идвэл хий бадгана дэврээх нигууртай.
Өглөөгүүр цагаан тос, шар тостой цай, хярам ууж цөсөө сайн ялгаруулж, өдөр хэр тааруу хэмжээтэй (150-180гр) хөргөсөн адууны мах, үдийн хойно 16.00 цагийн үед бөөр давсагаа дэмжиж амархан шингэх хөнгөн хоол, жишээ нь шар тосоор зуурсан замбай идээд орой 18.00-19.00 цагт аарц буцалгаж уух, зэрлэг жимсний халуун унд гэх мэт халуун чанарын хоол идвэл өвлийн нэг өдрийг тунчиг зөв хооллоод өнжчихөж байгаа юм...

Монгол үндэсний идээ, ундаа.

Дубайг үүсгэн байгуулагч Шэйх Рашидаас өөрийн улсынх нь ирээдүйн талаар асуухад тэрээр:-"Миний өвөө тэмээ унасан, миний ...
27/11/2025

Дубайг үүсгэн байгуулагч Шэйх Рашидаас өөрийн улсынх нь ирээдүйн талаар асуухад тэрээр:

-"Миний өвөө тэмээ унасан, миний аав ч тэмээ л унаж байсан, харин би Мегcedes, миний хүү Land Rover, миний ач хүү ч Land Rover унах бөгөөд харин миний ачанцар дахиад тэмээ унах болно" хэмээн хариулжээ.

Яагаад тэр вэ? хэмээн асуухад

- " Хүнд хэцүү цаг үе Хүчирхэг хүнийг бий болгодог, Хүчирхэг хүмүүс амар цаг үеийг бүтээдэг. Амар цаг үе сул дорой хүмүүсийг бий болгож, сул дорой хүмүүс хэцүү цаг үеийг бий болгодог. Олон хүн үүнийг ойлгохгүй, гэвч та тэмцэгчдийг бий болгох ёстой болохоос биш бэртэгчдийг бий болгож болохгүй!" гэж хариулсан гэдэг..

Дашрамд сонирхуулахад:

САУДЫН АРАБ УЛСАД

- Сувилагчийн цалин -10,000 $

- Шинэ төрсөн хүүхэд бүрт-70.000$

- Шинээр гэрлэгсдэд орон сууц худалдан авахад нь зориулж- 64.000$

- Хувийн бизнес эхлүүлэхэд нэг удаагийн дэмжлэг болгож-50.000$ Өндөр татвар, төлөөс хориотой.

- Боловсрол, эмнэлгийн үйлчилгээ -үнэ төлбөргүй. -

- Гадаадад боловсрол эзэмших, дадлагажих. улсын зардлаар.

- Олон хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан хүнсний үндсэн хэрэглээний бараанууд нэр төдий үнэ бүхий сүлжээ дэлгүүрүүдтэй.

- Хугацаа дууссан хүнсний зүйл худалдсан тохиолдолд цагдаагийн тусгай анги, хэсэгт баривчлагдах

эсвэл их хэмжээний торгууль төлөх.

- Зарим эмийн сан эм үнэгүй олгодог.

Эм хуурамчаар үйлдсэн тохиолдолд

цаазаар авах ялтай.

- Орон сууцны төлбөр байхгүй.

- Оршин суугчид цахилгааны хэрэглээний төлбөр төлдөггүй.

- " Хуурай хууль"- тай тул спиртийн ундаа хэрэглэх, зарах хориотой.

- Автомашин, орон сууц худалдан авахад зориулагдсан зээл хүүгүй.

- Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ хориотой.

- Энгийн иргэд Автомашин худалдаж авах үнийн 50%-ийг, Ардын Чөлөөлөх Хүчний дайчдад 65%- ийг улс даадаг.

- Бензин уснаас хямд. 1 л бензин -0,14$ байдаг юм байна.

- Далайн ус цэвэршүүлж усны хэрэглээнийхээ 75% ийг бүрдүүлдэг.

- Саудын Араб улсын газрын доорхи баялаг улсын өмч бөгөөд 2,15 сая кв.м газар нутагтай,

22,7 сая хүн амтай, нефтийн экспорт эдийн засгийнх нь 70% ийг

бүрдүүлдэг.

Сору

Хүн бүр бодууштай🥀Вашингтон хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд ноорхой хувцастай ахимаг насны  гуйлгачин эр урдаа модон хүү...
27/11/2025

Хүн бүр бодууштай🥀
Вашингтон хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд ноорхой хувцастай ахимаг насны гуйлгачин эр урдаа модон хүүхэлдэй тавин сууна. Хүүхэлдэйний хажууд цаасан хайрцган дээр - Та АЗ ЖАРГАЛАА 100 ДОЛЛАР ТӨЛӨӨД АВААРАЙ... гэж бичсэн байжээ. Хүмүүс сонирхон очиж ямар учиртайг нь асуухад: - Энэ жижигхэн модон хүүхэлдэй таньд маш их мөнгө, үнэт эдлэл өгнө гэж хариулах аж. Гэвч хэн ч үл итгэх агаад хөөрхий тэр гуйлгачинг тохуурхаж, шоглож, бас сельфи хийх ажээ. Ийм байдалтайгаар 7 хоног байсныг тэр цэцэрлэгт хүрээлэнгийн цэвэрлэгч л зөвхөн мэдэж байлаа. Ингээд нэг өдөр өнөөх цэвэрлэгчийн цалин бууж хамгийн түрүүнд нөгөө хүн дээр очиж 100 доллар төлөн жижигхэн модон хүүхэлдэйг худалдаж авав. Гуйлгачин эр маш их баярлаж түүнд модон хүүхэлдэйтэй хамт нэг дугтуйтай зүйл өгөөд - Үүнийг гэртээ хариад задалаарай гэж гуйв.
Цэвэрлэгч амласан ёсоороо гэртээ хариад өнөөх дугтуйг задалтал 10 сая долларын чек, жижигхэн захидал 2 байжээ. Тэр захидалд: Сайхан сэтгэлт хүн таньд талархан мэнд хүргэе! Би бол хорт хавдраар үхэх хоногоо хүлээж буй тэрбумтан. Бүх насаараа цуглуулсан эд хөрөнгө үхэхийн цагт ямар ч үнэ цэнэгүй гэдгийг мэдлээ. Энэ хорвоод мөнгөнөөс хэд дахин үнэтэй Хайр гэгч зүйл байдгийг даанч хожуу ухаарчээ. Харин таньд Хайр байна. Жинхэнэ баян хүн нь Та... гэсэн байв🌷
🇲🇳 ᠮ᠂ ᠪᠠᠲᠤᢉᠡᠷᠡᠯ

Хуулбар

Эхлээд сонс,Дараа нь ярь.Бодож хэл,Тунгааж тунхагла.Сурч боловсор,Уншиж судал.Хүрээгээ тэл.Ажил хий,Амьдралаа сайжруул.Ө...
23/11/2025

Эхлээд сонс,
Дараа нь ярь.
Бодож хэл,
Тунгааж тунхагла.
Сурч боловсор,
Уншиж судал.
Хүрээгээ тэл.
Ажил хий,
Амьдралаа сайжруул.
Өөдрөг бай,
Өгөөмөр бай,
Өглөгч бай.
Битгий шуна.
Даруу бай.
Хүндлэх ёстой хүнийг хүндэл.
Аав ээжээ хүндэл,
Ахан дүүсээ хүндэл,
Нөхрөө хүндэл,
Эхнэрээ хайрла,
Үр хүүхдүүдээ хүмүүжүүл.
Найзаа зөв сонго.
Уучил, өршөө.
Бүү гомдолло,
Таларх, таларх.
Хүнийг бүү ашигла,
Хоёр нүүр бүү гарга,
Хүний ачийг хариул.
Туслаж, дэмж.
Хариу бүү нэх.
Хайрыг түгээ,
Сайныг үйлд.
Тууштай бай,
Зоригтой бай.
Үнэнч бай,
Үнэнийг сурга.
Итгэж найд.
Бос, гэрэлт!

Хүн юу тарьсанаа л хурааж авдаг.
Сайныг таривал сайныг хураана.
Мууг таривал мууг хураана.
Ерөөл таривал ерөөл хураана.

Хуулбар

07/11/2025

Нэг сая доллараар зөвлөгөө өгдөг, дэлхийн топ бизнес коуч Тони Роббинсийн лекцийг үзээд, зөвлөгөөг нь багцлав.

1. Жинхэнэ удирдагчид асуудлыг ойлгоход цагийнхаа 5%-ийг зарцуулдаг бол 95%-ийг түүнийг шийдвэрлэхэд зарцуулдаг
2. Таны амьдрал таныг шийдвэр гаргаж, хөдөлж эхэлсэн үед өөрчлөгдөж эхэлдэг
3. Бидний амьдралын утга учир бол ямар нэгэн зүйл авах биш харин ямар нэгэн зүйл өгч, хэн нэгэн болох юм
4. Хүмүүс амьдралын тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд юунд хүрч чадахаа төсөөлж ч чаддаггүй
5. Та 30 секундээс илүү хугацаанд уурлахад энэ сэтгэл хөдлөлийн үлдэгдэлд биед дахин 5 цаг байдаг
6. Таны өнгөрсөн болон ирээдүй тань адилхан байж болохгүй
7. Залхуу хүн гэж байдаггүй. Урам, түлхэц өгдөггүй зорилго гэж байдаг
8. Жинхэнэ шийдвэр гэдэг бол та уг шийдвэрийн дараа шинэ үйлдэл хийхийг хэлнэ. Хэрэв үйлдэл байхгүй бол та шийдвэр гаргаагүй байна гэсэн үг
9. Олон хүн амьдралдаа юу хийхийг мэддэг. Гэвч зөвхөн хэдхэн нь хийж буй зүйлээ мэддэг. Мэдэх нь хангалтгүй юм. Хөдлөх хэрэгтэй.
10. Таны орлого таны сонголт болхоос дэлхийн эдийн засгийн асуудал биш
11. Та хэн ч бай өөрийн хийж буй зүйлдээ дуртай биш бол та аугаа хүн болохгүй
12. Хэрэв та өөрийн амьдралаа удирдахыг хүсэж байгаа бол та өөрийн өдөр тутмын амьдралаа хянах хэрэгтэй. Бидний амьдралд хэзээ нэгэн өдөр хийсэн зүйл нөлөөлөхгүй харин өдөр тутам хийдэг зүйл нөлөөлдөг
13. Тоотой хэдэн хүн зорилгодоо хүрдэг. Бусад хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй цор ганц шалтгаан бол төвлөрч чаддаггүй байдал. Ихэнх хүмүүс зүгээр л урсгалаар амьдардаг
14. Бидний гол асуудал бол аливаа асуудлыг муу зүйл гэж боддог. Гэвч яг үнэн хэрэгтээ асуудлын тусламжтайгаар бид өсөж, дэвжиж, өөрчлөгддөг
15. «Хэзээ нэгэн цагт» гэсэн зам «хаашаа» ч хүргэдэггүй
16. Та үргэлж хийж байсан зүйлээ хийсээр байх юм бол авдаг зүйлээ авсаар байх болно
17. Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та мэддэг зүйлээ хий
18. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж хийдэг хүн жинхэнэ аз жаргал, амьдралын таашаалыг ойлгоно
19. Хэрэв та амжилттай болохыг хүсвэл амжилтанд хүрсэн хүнийг олж, түүнийг дага. Тэгвэл та амжилтанд хүрнэ
20. Халамж, хайр гэдэг 2 зүйл таны амьдралыг өөрчлөх дуусашгүй эх үүсвэр юм
21. Зорилгоо тодорхойлох нь мөрөөдлөө бодит болгох хамгийн эхний алхам юм
22. Амжилттай хүмүүс асуултуудыг илүү тодорхой асуудаг бөгөөд үүнийхээ хариуд илүү дэлгэрэнгүй хариулт авдаг
23. Өөрийн амьдралаа гайхалтай болго
Биширдэг хүн шигээ хүн бол
24. Би хүмүүст туслах тусам илүү ихийг авдаг гэдгийг ойлгодог
25. Үргэлж сайжирч, өөрийгөө хөгжүүл. Хэзээ ч бүү зогс!
Амжилт хүсье 👏 copy

Эрдэмтэд галууны зэллэж нисдэгийг судлахад төсөөлмөөргүй үр дүн гарчээ. Төгс шинжлэх ухаан. Галуу бүр далавчаа даллахдаа...
08/04/2025

Эрдэмтэд галууны зэллэж нисдэгийг судлахад төсөөлмөөргүй үр дүн гарчээ. Төгс шинжлэх ухаан.

Галуу бүр далавчаа даллахдаа салхи нь арын шувууг өргөж дэмжиж өгдөг болохыг тогтоожээ. Энэ бүтээн байгуулалтын ачаар бүх сүрэг нь шувуу тус бүр хөгжүүлэх хурдтай харьцуулахад нислэгийн хурдыг дор хаяж 71 хувиар нэмэгдүүлдэг байна.

Зэллэсэн шувуудын ерөнхий сүргээс нэг нь унаж, ганцаараа нисэхийг оролдоход тэр даруй хүнд байдал, эсэргүүцлийг мэдэрдэг. Мөн тэр өмнө нисдэг шувууны бүтээсэн өргөх хүчийг ашиглахын тулд сүрэгт буцаж очдог.

Мөн сүргийн удирдагч галуу ядарч сульдахаараа цувааны төгсгөл рүү ухарч дараагийн удирдагч цувааг удирдаж харин ухарсан удирдагч хүчээ сэлбэх хүртлээ цувааны ард нисдэг байна. Ингэхдээ цувааны төгсгөлөөс хашгирч, урд байгаадаа урам өгдөг аж.

Бас цуваанд явж буй галуу өвдөж, шархадвал, цуваанаас гарвал өөр хоёр галуу мөн цуваанаас гарч, түүнд тусалж, дэмнэж байжээ. Галууг эдгэрэх, эсвэл үхэх хүртэл хажууд нь үлдэж дараа нь өөрсдөө эсвэл өөр нэг цуваатай хамт өөрийн цуваагаа олж нэгддэг байна.

Хуулбар

МИНИЙ ХЯТАД ЭХНЭР  ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БИШМаш олон хүмүүс надаас чи асар их хөрөнгөтэй хүн байж, яагаад өөрийн эхнэр болох хүнэ...
07/02/2025

МИНИЙ ХЯТАД ЭХНЭР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БИШ

Маш олон хүмүүс надаас чи асар их хөрөнгөтэй хүн байж, яагаад өөрийн эхнэр болох хүнээ Хятад бас тийм ч үзэсгэлэнтэй биш /тэдний үзэж буйгаар/ хүнийг сонгосон юм бэ гэж их асуудаг.

Мөн бас тэдний бодлоор бол би өөрийн эхнэр Пришилла Чан-с бүх юмаараа илүү сайхан бүсгүйг авч суух ёстой юм байж.

Юуны түрүүнд энэ бүхэнд хариулт өгөхөөс түрүүлж, Үзэсгэлэнтэй Бүсгүй гэж хэнийг хэлэх вэ? Үзэсгэлэнтэй биш Бүсгүй гэж хэнийг хэлэх талаар ярилцмаар байна.

Яг үнэндээ, надад сайхан бүсгүйчүүдтэй уулзаж учрах маш их боломж байдаг, тэд нарын дийлэнх нь л миний эхнэр болохыг хүсдэг, хүмүүсийн боддог “Сайхан Бүсгүй” гэж хэлэгддэг бүсгүйчүүдийн зүрх нь яг л тольгор шил шиг маш хэврэг байдаг.

Хэрвээ чи хааны охин шиг ууртай, догшин, хэт биеэ тоосон бол чи надаас үргэлж мөнгөтэй юм байж яагаад унаж буй машинаа солихгүй байгаа юм бэ гэж тогтмол асууна.

Би тэр чиний хэлээд байгаа сайхан бүсгүйчүүдийн надтай суух хүсэл нь бусдад хувийн үнэтэй онгоцтой гэдгээ гайхуулах гэж байгааг би мэднэ, мөн түүнээс цааш үргэлж л үнэтэй зүйлс л авахыг хүснэ гэдгийг ч би бас мэднэ.

Хэдийгээр тэр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй хэдий ч, түүний сэтгэл нь үргэлж л авахыг хүсдэг бол тэр үзэсгэлэнтэй бүсгүй биш юм.

Эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн нас ахихын хэрээр өөрөөс нь нисэн одох боловч, дотоод гоо үзэсгэлэн нь нас ахихын хэрээр улам төгөлдөрждөг. Хятадын Онч үгсэнд ч ийм утга агуулагддаг, тиймээс би цаг хугацааны эрхэнд түргэн гундаж үнэ цэнээ алддаг зүйлсээс хол байхыг хичээдэг.

Намайг ингэж хариулахад хүмүүс тэгвэл чи Пришилла Чан-ын ямар зан чанар нь чамайг татдаг юм? Гэж асуудаг.

- Эмэгтэй хүний нүүр бол түүний зүрхний тусгал юм, эхнэрийн минь инээмсэглэл үргэлж намайг гайхшруулдаг.

Пришилла жирэмсэн болсон цагаас хойш өөрийнх нь биед гарч буй өөрчлөлтүүдэд огтоосоо санаа зовохоо больсон, гоёж гоодохын оронд үргэлж л энгийн хувцаслахыг эрхэмлэдэг, гэвч түүний аз жаргалтай байгаа нь л намайг баярлуулдаг.

Би энгийн байх дуртай.

Би түүний төрхөнд дуртай.

Пришилла бол хүсэл тэмүүлэлтэй бүсгүй юм, мөн бас ухаалаг, зоригтой, энэрэнгүй, удирдагч, мөн бусдыг үргэлж дэмждэг нэгэн юм.

Би түүний хажууд байхдаа дуртай, би яг л нэг тийм амар амгалан тайван байдлыг мэдэрдэг.

Би хэзээ ч Пришилла намайг ашиглаж байна, миний нэрийг урдаа барьж бусадтай дээрэнгүй харьцаж байна гэж би боддоггүй. Тэрбээр боловсрол өндөртэй байхын зэрэгцээ сэтгэл зүйн боловсрол нь ч мөн адил өндөр билээ. Түүнийг Харвардын Их Сургуулийг Анагаахын чиглэлээр төгссөн гэдгийг мартаж болохгүй.

Харвардад хууль, эдийн засаг, анагаахын чиглэлээр элсэлтийн шалгалтад тэнцэх боломжтой ч тэнцлээ гээд сурсан мэргэжлээрээ амархан төгсөнө гэсэн үг биш юм.

Хэрвээ бид хоёрын хэн нэг нь бие биеэрээ гайхуулах ёстой бол тэр биш, би эхнэрээрээ гайхуулах ёстой байх.

Гэрлэлт гэдэг бол яг л хос хоёр гутал шиг юм. Зөвхөн хос гутлыг өмссөн хүн л алхаж явахад тухтай эсэхийг мэднэ. Пришилла бол миний заяаны хань юм.

Чиний нүдэнд Пришилла тийм ч гоо үзэсгэлэнтэй бүсгүй биш мэт харагдавч миний нүдээр чи түүнийг хардаггүй! Тэр бол надад тохирох хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй юм.

Би түүнийхээ аз жаргалтай байгаа энэ зургийг бусдад харуулахгүй байж чадахгүй нь, энэ зурган дээр бид хоёр яг л байдгаар энх тунх гарсан байна.

-ГОО ҮЗЭСГЭЛЭН ГЭЖ ЭНГИЙН БАЙХЫГ ХЭЛНЭ-

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербург..

Copy

21/09/2024

Хөдөө бол үнэхээр, амар амгалангийн орон юмаа. Хот хөдөөгийн ялгаа яагаад, ийм хол зөрүү тэй байна вэ, гэхээр хүн төрөөд өсчихсөн газраа удаан байгаад ирэхээрээ, байгаа газрынхаа хэв шинжид дасчихаад, сайн ч, байсан муу ч, нэг л хэмээр яваад илүүг хийх, илүү өөрөөр амьдарч болох боломжийг харахаа больчихдог юм бна. Хөдөөний хүмүүс нь ч байгаадаа дасаад, хотынхон ч хотдоо дасаад л.

Харин хол ойр яваад, юм үзээд, уг газрынхаа хөрсөн дээр нь очоод, тухайн газрын хүн ардын амьдарлын дунд ороод, амьдрах орчноо өөрсдөө бүтээж, тэр газрын амьдрах орон зай, юу хэрэгтэйг, өөр нүдээр хараад ирэхээр, хийх юм үнэхээр их, бизнесийн орон зай ямар их болох нь харагдах юмаа.

Одоо хөдөө аймаг сумдад хотын хүн, бүр ч илүү амьдрах боломж байна. Дутуу зүйл алга, яаж ч тансаг амьдарлыг босгох боломж байна. Зүгээр л тайван сайхан байя гэвэл тэнд л байна.

Урд нь хөдөө амьдрана гэхээр нэг л хэцүү санагддаг байлаа, тэгсэн яг суурьшаад амьдраад ирэхээр өөр юмаа, бүх зүйл энгийн, зөвхөн өөрсдөөс л шалтгаалж байна.

Би хотод төрсөн, хотод насаараа л амьдарсан учир, яагаад ч амьдарч чадахгүй юм шиг толгойд кодлогдсон байсан. Энэ бол зүгээр л оюун санааны хувьд хайрцаглагдсан асуудал байж.

Одоо харин ийм сайхан боломжтой газраас яагаад энэ улсууд нүүгээд хотын тэр стресс рүү зүтгээд байна вэ гээд гайхаад байна. Ёстой хүн дэргэдэх эрдэнээ мэддэггүй гэдэг шиг л зүйл болж бна. Энэ хот руу нүүгээд байгаа хүмүүс хөрсөн дээр нь очиж үзэж байж, ялгааг нь олох байхдаа.

Юм хийдэг, бизнес сэтгэлгээтэй, амьдрах чадвартай хүмүүст бол Хөдөөд маш том орон зай, хөгжил байна,....

Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдармаар байгаа бол Залуусаа, андуудаа эртхэн шиг хөдөө гарч хөлөө олоод жаргалтай амьдраарай.

Энэ их шахцалдсан орон зай дотор үгээ хэлж, үс толгойгоо барьж байснаас, сэнгэнэсэн сайхан агаарт, уртаар амьсгаа авч, тааваараа жаргалтай амьдарцгаах нь дээр байна шүү

Хуулбарлав.

01/09/2024

Өнөөдөр нэг Америк өвгөнтэй овоо жааxан буу xаллаа. Машин тэрэгнээс эxэлсэн яриа удалгүй улс төрлүү орлоо. Нэлээн ярилцлаа улс төр, нэг мэдсэн яриа маань яаж ч яваад юм бүү мэд xүүxэн шууxанлуу орчиxож. Мань эр залуудаа иx л олон орны бүсгүйчүүдтэй учир ургуулж явсан юм байx, энэ дунд нь нэг биш нэлээн xэдэн монгол xүүxэн байсан гээд л ярьж байна. Ёстой л санасандаа сарвайж, сарвайснаа авч байсан юм байx. Гэxдээ яаж ч xичээгээд Еврэй xүүxнүүдтэй л учир ургуулж чадаагүй юм байx, үүндээ жааxан xарамсдаг гэнэ. Яагаад??? гэсэн асуултанд минь янзын уxаалаг, бас бидэнд xэрэгтэй xариулт өгдөг байна ш дээ. Үүнийг өгүүлэxээр үзэг цаас нийлүүлсэн минь энэ бөлгөө.

Еврэй бүсгүйчүүд "гэр бүлээс гадуур xарьцаа үүсгэвэл xань ижил нь мэдсэн ч, мэдээгүй ч эр нөxрийн нь сүлд xийморь доройтож, эрxэлсэн ажил нь уруудаж, удалгүй манайxаар бол гэр бүлийн ноен нуруу xазайдаг" гэдэгт итгэдэг гэнэ. Ийм болоxоор таалагдсан эртэйгээ таарсан ч гэсэн тойроод л гардаг гэнэ. Энэ үзэл нь бодвол шашинтай xолбоотой гэж мань эр жааxан мэдэмxийрэв. Энэ иx зөв үзэл мэт надад санагдав. Яаж Монгол xүмүүст ойлгуулаx вэ гэж жааxан бодов, ямар ч л байсан Монгол xүний тарxинд суулгаж өгмөөр санагдав, гэxдээ яаж гэдгийг бурxан л мэдэx байx.

Тэгээд би бодлоо. Эxнэр нь иймэрхүү явдалтай орооцолдсоныг эр нөxөр нь мэдээгүй байxад xийморь нь доройтдог юм бол мэдсэн нь яадаг бол доо гэж. Жааxан ам муруйxад л нөгөөx нь бодогдоод л насаараа эр xүн дотроо миарч явдаг байx даа гэж бодов. Ийм эр xүнээс эрүүл уxаан, саруул бодол гараxад бас xэцүү дээ гэж бодов.

За ямар ч байсан сонссоноо бичлээ. Яаж ойлгоxоо та мэдтүгэй.

Жич: Нээрээ л еврэй эрчүүд xаа явсан газартаа xиймортой байдаг. Дэлxийн дайн эxлэxээс өмнө Еврэй xүмүүс л Германы xамаг гол салбар, эрx мэдэл, мөнгө төгрөгийг базсан байсан гэж байгаа. Одоо бол Америкийг тэр чигээр нь базсан. Xамгийн үнэтэй xуульч нар гэxэд л (1 цагийн xөлс нь $450-с буудаггүй) Еврэй нар байдаг гэдгийг нэмчиxмээр санагдчиxлаа.

Ингэхэд би ТВ гээр гарсан бна ш...хаха

31/08/2024

ҮР УДМААРАА ЯДУУ ДОРОЙ БАЙХ НЬ.........

“Хүүхэд насандаа том хүмүүсийг эзгүй байх үед би ангийнхаа хүүхдийн хамт тэдний буйдан дээр дэвхэрч тоглодог байлаа. Биднийг буйдангийн бүлтрэх шахсан пүрш баярлуулж, дэвхрэх үед гарч байгаа тоос нь сэтгэл хөдөлгөдөг байж. Хорин жилийн дараа би ангийнхаа хүүхдийнд ороход хүүхэд байхдаа бидний харайж үсэрдэг байсан тэр буйдан байж л байлаа. Миний бодож байгаагаар буйдан бараг өөрчлөгдөөгүй юм шиг санагдав. Харин би тэдний ядуу дорой байдлаас цочирдов...

Би тэднийд шинэ буйдан авах, хуучирсан хоёр сандал, цуураад шоколадын цаасаар тогтоосон толийг нь солих мөнгө хэд болох бол гэж дотроо тооцоолов. Гэрийн эзэгтэйтэй ярьж байх зуур таазыг нь будаж, ханын цаасыг сольж байна гэж төсөөлөв. Ялааны баас бүрхсэн цонхыг угааж, буйдан дороос цухуйж буй саваа, картонан цаас, уранхай шилэн оймсоор бүрсэн хагархай цэцгийн савыг хаях хүсэл төрлөө. “Мөнгө байхгүй бол яахав...” гэж би эргэлзсэн ч оюун ухаан маань эсэргүүцэж, ядаж модны өнгөтэй хуулга авч ширээг нь бүрэхийг шаардаж байлаа. Хаашаа ч харсан хугархай хагархай зүйл, хөгц толбо, хог дайралдана.

Гэтэл гэнэт ухаан санаа минь ингэж хэлэв: “Ядууралтай хамт хир буртаг үргэлж цуг явдгийг юу гэж бодож байна?”. “Үргэлж” гэдгийг “бараг үргэлж”, “ихэнхдээ” гэж солиод ч нэмэргүй ээ. Хир буртаг нь мөнгөгүй байсны үр дагавар биш, сэтгэлгээний төлөв байдал юм. Хир буртаг, гуйланчлал хоёр салшгүй хөршүүд бөгөөд гуйланчлал гэдэг бол сэтгэлгээний хэв маяг мөн. Тийм ээ, угаагаагүй толгойд гуйланчлал оршиж байдаг юм...

Дунд сургуульд Тамара Григорьевна гэдэг уран зохиолын багш, сүрхий хүүхэн байв. Гярхай, хэрсүү ухаантай багш байлаа. Нэгэн удаа тэр миний бүхий л амьдралын туршид мартагдашгүй тогтоож авсан үгийг хэлсэн юм. Бэртэгчин үзлийн тухай ярьж байгаад тэрээр “Бэртэгчин үзэл гэдэг бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал эмтэрсэн хуучин аяганаасаа уухыг хэлнэ...” гэж билээ. Олон орос айлд ийм үзэгдэл байсаар байгаа. Шилэн шүүгээнд жаргалтай өдөр хэрэглэх шинэ аяга хураасан байна. Гэвч жаргалтай өдөр ховорхон тохиолдох бөгөөд амьдрал хар бараан өдрүүдээр дүүрэн. Хэзээ ч юм ирэх хүлээлтээр амьдардаг хүнд ирээдүй байдаггүй юм байна. Гуйлгачин байх, хиртэй байх нь ичгүүртэй болохыг тэгэхэд би ойлгосон юм. Хоосон толгойтой байх бүр ичгүүртэй...

Лагерийн байшин авахын тулд хорин хэдэн жил мөнгө хураасан нэг авгайг мэдэх юм. Тэр авгай хоёр охинтой. Охидууд дан ганц будаа идэж өссөн бөгөөд том охин нь өвдгийг нь нөхсөн хуучин өмдтэй гарах ямар ичгүүртэй байсныгаа ярьж билээ... Хангалттай цалин өгч чадаагүй төрийн тухай би яриагүй. Би тогтолцоо систем яриагүй, би хүний тархи толгой доторх ядуурлын тухай ярьж байна. Ижил цалинтай мөртлөө нэг нь баян хүн шиг, нэг нь гуйлгачин мэт амьдрах. Энэ авгай эцсийн эцэст зуслангийн байшингаа авсан боловч хоёр охин нь сонирхсон ч үгүй. Охид өсөж том болоод ээжийгээ эмэгтэй хүн болгосонгүй гэж эцэс төгсгөлгүй зэмлэж байлаа. Энэ хоёр бүсгүйд "Үнсгэлжингийн комплекс"(бусдаас хамааралтай байх, идэвхгүй байдал, дадлага туршлага хомс, өөрсдийгөө багаар үнэлэх...) бий болжээ. Элэгдэж муудсан сандал, эмтэрсэн аяга таваг, гандаж хуучирсан алчуур, хэдэн жил ч болсон юм мэдэхгүй нэг пальто, цүнхийг харж өссөн тэд мөнгийг зарцуулахаас айдаг болсон байв. Юм худалдаж авах бүрдээ тэд сэтгэл санаа нь тавгүйтэж, шинэ юм авах хувьгүй юм шиг бодогдоно. Үүнийг л бодол ухамсар хийгээд эд эс, яс, цусанд шингэсэн ядуурал гэж хэлнэ...

Халцархай хана туурга харж өссөн хүүхдийн дотоод ухамсарт нь ядуурал суусан байдаг. Өсөх явцдаа тэд аль хэдийн ядуурлын дарамтыг мэдэрч өснө. Бүр Антон Павлович Чехов хүртэл халцархай хана, хог шороотой гудамж оюутны сурах чадварт муугаар нөлөөлдөг... гэж бичиж байв. Хог шороо, ядуурал нь хүнд дарамт үзүүлж, ядуу дорой байдал нь азгүйтлийг зөгнөнө. Ядуурлыг үзэн ядах чанар нь зарим хүнд тус болж, мөнгөтэй болохын эх үүсвэр болсон...гэж та хэлэх байх. Тэгвэл өөр олон хүн, маш олон хүн ядууралд дарлуулж яваа шүү гэж би хэлнэ. Гай зовлонг хөөж гарга. Ядуурлыг ч мөн хөөж гарга. “Баян байх нь оюун санааных юм...” гэсэн үг надад их таалагддаг. Тэгэхээр ядуурал ч бас оюун санааных ажээ...

Copy

Эх сурвалж: Наталья Грэйс

Address

Ansan
15245

Telephone

+97678162888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bold Steel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bold Steel:

Share

Category