15/07/2026
Ойрд шарж байнаа тээ🥵 #Наршилт
Японд шинээр ирсэн хүүхдүүд бүр заавал уншаарай‼️
Наршилт буюу 熱中症(ねっちゅうしょう)-ны талаар мэдээлэл. 熱中症= Наршилт гэхээр хөнгөхөн тусгаж авч болохгүй.
Хүний бие 36-37 градус байдаг. Дасгал хөдөлгөөн хийхэд цусны эргэлт хурдсаж биеийн дулаан өсөж, хүний биеийн доторх дулаан гадагш гарж эхлэнэ. Толгойноос эхлээд хөлийн хуруу хүртэл. Энэ үед хэсэг зуур цусны даралт багасна. Нүд харанхуйлах, ухаан алдах зэрэг…
Хүний бие доторх халуунаа гадагшлуулж, хөлс гарснаар бие дэхь ус , давсаа алдаж эхэлнэ.
-Ус дутагдаж эхэлбэл огиудас хүрэх, толгой өвдөж эхэлнэ.
-Давс дутагдаж эхэлбэл : Гар, хөлийн шөрмөс татах, булчин чангарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Нэмээд биеийн доторх дулаан өссөөр байвал тархинд нөлөө үзүүлж ухаан алдах аюултай‼️🆘
Ийм байдал үргэлжилсээр эрхтэн тогтолцоонд шок өгч, ихэнх тохиолдолд 39 өөс 40 градус хүрснээр цус бүлэгнэж нас барах аюултай‼️
Гэхдээ Зөвхөн ус уугаад байвал цусан дахь давсны хэмжээ багасаж эхэлнэ.
Бас зөвхөн натриум давсны агууламжтай Sportdrink уугаад байж болохгүй. Тэд нар чинь бас давсан дээр сахарын агууламжтай тул жин нэмнэ. Балансыг нь тааруулах хэрэгтэй. Усаа уугаад давстай чихэр идээрэй. Дэглэм барьж сул амттай хоол иддэг бол давсаа хасахгүй бсан нь зөв‼️
Сүүлд нь:ХАМГИЙН ТЭНЭГ ҮЙЛДЭЛ БОЛ 5, 6 ӨДӨР ДАРААЛЛАН ХӨЛСӨӨ ГАРГАН ГАРГАН ЯДРАН БАЙЖ АЖИЛЧИХААД, ОРОЙ НЬ ШОУДАЖ АРХИ УУЖ БИЕН ДЭХЬ УСАА АЛДААД ТЭР ЧИГЭЭРЭЭ ЮМ БОЛОХ ВИЙЙЙЙ ‼️
Ялангуяа гүйж дасгал хийж хөлсөө гаргасаны дараа алкохол, пиво ууж огт болохгүй. Шууд шингэний дутагдалд орно. Амь насанд ч аюултай‼️
Биедээ санаа тавиарай залуусаа💚